Хятад, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар уулзав
2024-07-04 20:34:45
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Астанад Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад Энэтхэг хоёр орон найрсаг хөрш, хамтын хөгжилд хүрэх үзэл бодлыг баримтлах нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхол, түүхэн зөв логиктой нийцэж байна. Хоёр тал хоёр орны харилцааг стратегийн өндөрлөгөөс харж, харилцаа холбоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулан, Хятад Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой замаар хөгжихийг урагшлуулах ёстой гэжээ.

Тэрээр цааш нь онцлохдоо, энэ онд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дэвшүүлсний 70 жилийн ой тохиож байна. Тухайн үед Хятадын удирдагчид Энэтхэг, Мьянмарын удирдагчидтай энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг хамтаар санаачилж байсан юм. 70 жилийн дараах өнөөдөр, хоёр тал энх тайвны таван зарчмын үзэл санааг өвлөн уламжилж, цаашид хөгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг шинэ эриний утга агуулгаар баяжуулах ёстой юм. 

Субрахманям Жайшанкар хэлэхдээ, Энэтхэг Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутаг болон дэлхий дахинд ашигтай. Хятадын талтай хамтдаа чармайж, хоёр талын удирдагчдын тохиролцсон агуу их алсын зорилтын дагуу, санал зөрөлдөөнөө бүтээлчээр зохицуулж, хоёр орны харилцааны шинэ хуудсыг аль болох хурдан нээхийг Энэтхэг хүсэж байна. Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит даргаар ажиллана. Хятад улс үүргээ тууштай гүйцэтгэж, олон талт механизмын зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Энэтхэг улс дэмжиж ажиллахад бэлэн байна.

Хоёр тал бас хил орчмын бүс нутгийг тогтвортой байлгахын төлөө, хилийн асуудлаарх шинэ ээлжийн зөвшилцлийг аль болох хурдан хийхээр тохиролцсон байна.