Бусад орны аюулгүй байдлыг хүндэтгэн үзэх ёстой
2024-07-04 16:33:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр /2024.07.04/ ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ.

Сэтгүүлч “Филиппиний сенатын гишүүн Хятадтай холбоотой үг ярьсан байна. Энэ тухай та ямар байр суурьтай байна?” гэж асуужээ.

Мао Нин хариулахдаа, Филиппиний талын хэлж буй мэдээллийн эх сурвалж гэдэг нь чухам хаанаас ирснийг бид сайн мэдэхгүй байна. Гэхдээ Хятад улс энх тайван, хөгжлийн замналыг тууштай баримталсаар ирсэн бөгөөд сэргийлэлт хамгаалалтын чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлдэг учраас бусад оронд аюул заналхийлэл учруулах боломжгүй юм. Мэдээж, Хятад улсын хууль ёсны эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал заналхийлэлд учрахыг бид хэзээ ч зүгээр харж суухгүй. Холбогдох орнууд дотоодын иргэдийнхээ санаа зовж буй асуудалд анхаарал хандуулж, бүс нутгийн улс орнуудын дуу хоолойг сонсож, өөрийн орны язгуур ашиг сонирхлоо хамгаалахын тулд бие даан эзэн мэдэхийг баримталж, хөрш оронтойгоо найрсгаар харилцаж, бусад орны аюулгүй байдлыг хүндэтгэн, бодит үйлдлээрээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.