Аж ахуйн нэгжүүдийг бизнесийн шударга орчноор хангахыг Германд найдав
2024-07-04 16:14:29
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 4-ний өдөр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

"Германы засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Фольксваген группийн харьяа хийн турбины компани холбогдох бизнесээ Хятадын компанид худалдахыг хориглосон байна. Хятадын тал энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа, Хятад Герман бол харилцан худалдааны чухал түнш болохоор хамтын ашиг сонирхол, зах зээлийн дүрэмд тулгуурлан харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Худалдааны хэвийн ажиллагааг улс төржүүлж, холбоогүй зүйлийг аюулгүй байдлын хүрээнд хамруулж, зохиомол саад тотгор учруулахыг Хятад улс эсэргүүцнэ. Германы тал олон улсын компаниуд, тэр дундаа Хятадын аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхахгүй бизнесийн шударга орчноор хангана гэдэгт найдаж байна гэв.