Их Британийн парламентын сонгуулийн санал хураалт эхлэв
2024-07-04 15:02:33
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 7 дугаар сарын 4-ний өглөөний 7 цагаас Их Британийн парламентын сонгуулийн санал хураалт эхэлжээ. Санал хураалт тухайн өдрийн 22 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Өнөөг болтол 14 жил төр барьж буй Их Британийн Консерватив нам, хамгийн том сөрөг хүчин Хөдөлмөрийн нам, Их Британийн уламжлалт гуравдагч том нам болох Либерал ардчилсан нам болон шинэхэн байгуулагдсан баруун жигүүрийн Их Британийг өөрчлөх нам зэрэг нам бүлэг сонгуульд өрсөлдөж байна.

Их Британийн парламентын сонгуулийн тогтоол ёсоор бол парламентын доод танхим 650 суудалтай бөгөөд сонгуулийн тойргоос авсан дэмжсэн саналын тоо нь талаас давсан эсэхээс үл хамааран хамгийн олон дэмжсэн санал авсан хүн ялалт байгуулдаг.

Олон санал асуулгын дүгээс харахад, сонгууль болохоос гурван хоногийн өмнөх байдлаар Хөдөлмөрийн намын индекс Консерватив намаас багцаагаар 20 нэгжээр дээгүүр гарчээ.