Европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв
2024-07-04 14:49:16
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 4-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Антонио Костад цахилгаан илгээж, Европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ. 

Ши Жиньпин, Европыг олон туйлт тогтолцооны чухал бүрэлдэхүүн гэж Хятад улс үзсээр ирсэн бөгөөд олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй ЕХ-ны үүргийг чухалчилдаг. Түүнчлэн Хятад Европын стратегийн иж бүрэн харилцааг хөгжүүлэхийг хичээдэг юм. Миний бие Хятад Европын харилцааны хөгжлийг маш чухалчилдаг тул эрхэм ерөнхийлөгч тантай хамт Хятад Европын түншийн харилцааг хөгжүүлж, стратегийн харилцаа холбоог эрчимжүүлж, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл тогтвортой Хятад Европын харилцааг хадгалж, дэлхийн энх тайван, хөгжилд улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.