Долдугаар сарын 4-ний өдөр Төвөдийн Нянчи хотод Төвөдийн "Гималайн " олон улсын хамтын ажиллагааны 4-р форум нээгдэж, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Чинь Бө-юн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Тэрээр, Хятадын Төвөдийн "Гималайн" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг эхлүүлснээс хойш Хятад улс "дэлхийн дээвэр" хэмээгдсэн энэхүү дархан нутаг, эх дэлхийгээ хамгаалахын төлөө оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Хүн төрөлхтний хамтын гэр орон, экологийн орчныг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих, соёл иргэншлийн харилцан суралцах чадавхыг гүнзгийрүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экологи, байгаль орчныг өндөр түвшинд хамгаалсан чанартай хөгжилд тус дөхөм үзүүлж байна.
Энэхүү форумыг Төвөдийн Өөртөө Засах Орны Ардын Захиргаа зохион байгуулж, 20 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцов.