Хятадын ГХЯ-ны сайд Ван И, Монгол улсын ГХЯ-ны сайд Батмөнхийн Батцэцэг нар уулзалт хийжээ
2024-07-04 15:46:53
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 3-нд Астана хотноо ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзалт хийжээ. 

Ван И хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон бол мөнхийн хөрш, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр талын ард иргэдийн язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг тогтмол бодлого болгоно гэж Монголын тал илэрхийлснийг Хятад улс чухалчлан үзэж байна. Монголын талтай хамтдаа хоёр орны харилцааны улс төрийн суурийг сайтар хамгаалж, олон салбар дахь олон жилийн хамтын ажиллагаагаар гаргасан харилцан ашигтай үр дүнг нандигнан үзэж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг үргэлжлүүлэн урагш ахиулахад бэлэн байна гэжээ. 

Батмөнхийн Батцэцэг хэлэхдээ, Хятад улс бол Монголын мөнхийн хөрш орон, түнш юм. Хятад улсын урт хугацааны турш Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлсэн дэмжлэгт талархаж байна. Монгол Хятадын найрсаг харилцааг Монгол улс гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож, Хятадын талтай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тэлэн өргөжүүлж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.