Хиймэл оюун ухааны хурлын нээлтэд Ли Чян оролцож үг хэлэв
2024-07-04 20:28:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян долдугаар сарын 4-нд Шанхайд болсон 2024 оны дэлхийн хиймэл оюун ухааны хурал буюу хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын асуудлаарх өндөр түвшний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Ли Чян хэлэхдээ, 2018 онд анхны хурал болох үеэр Ши Жиньпин дарга тусгайлан баярын захидал илгээж, шинэ үеийн хиймэл оюун ухаан нь эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж, иргэдийн үйлдвэрлэл, амьдралын хэлбэрт гүнзгий өөрчлөлт оруулж байгааг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд, хиймэл оюун ухааны шинэ технологиуд тасралтгүй ололт амжилт гаргаж, шинэ ээлжийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч болж байна. Үүний зэрэгцээ хууль эрх зүй, аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, ёс суртахууны онол зэрэг олон талаар шинэ сэдвүүдтэй тулгарч байна гэжээ. 

Ли Чян гурван санал дэвшүүлэв: Нэгд, инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үр өгөжийг эдлэх. Хоёрт, хүртээмжтэй хөгжлийг дэмжиж, ялгаа зөрүүг багасгах. Гуравт, хамтын засаглалыг бэхжүүлж, хиймэл оюун ухааны зөв чиглэлээр хөгжихийг баталгаажуулна.

Нээлтийн ёслолд Бразилийн Холбооны дээд шүүхийн ерөнхий шүүгч Луис Роберто Баррозо, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссеф, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Герд Мюллер зэрэг гадаадын зочид, олон улсын байгууллага, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний салбарын 1000 орчим төлөөлөгчид оролцов.