Ши Жиньпин, Рэжэп Тайип Эрдоган нар уулзав
2024-07-04 23:15:05
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Туркийн харилцаа тогтвортой хөгжлийн хурдаа хадгалсаар байна. Хоёр тал язгуур ашиг сонирхлоо хамгаалж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, дээд түвшний харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг улам бүр ахиулахад тус дөхөм үзүүлэх ёстой.

Палестин-Израилийн мөргөлдөөн, Украины хямрал болон бусад асуудлаар Хятад, Турк хоёр ижил эсвэл ижил төстэй олон үзэл бодолтой, нягт харилцах ёстой гэж Ши Жиньпин онцолжээ. НҮБ, Их 20 зэрэг олон талт хүрээнд Турктэй зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна.

Эрдоган хэлэхдээ, Турк улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар ахиулахыг тууштай баримталж, Нэг Хятадын зарчмыг гуйвшгүй баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг. Хятад бол Туркийн дэлхийн болон Ази дахь эдийн засаг, худалдааны хамгийн чухал түнш юм. Хоёр тал "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Туркийн хөгжлийн стратегийн уялдаа холбоог улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, цэвэр эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг дэмжихэд оруулсан чухал хувь нэмэр, тэр дундаа Палестины асуудлаарх төв голч, шударга байр суурийг Турк үнэлж, Хятад улстай олон талт харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхийг хүсэж байна.