Хулан шаргын элс ба ирж буй ногоон ирээдүй
2024-07-04 10:51:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хулан шаргын элс Бээжингээс хамгийн ойрх орших элсэн цөл юм. Тиймээс хавар, намар, өвөл Бээжинг үе үе нөмрөх шороон шуурга эндээс үүсдэг. Цөлийг ногооруулж сэргээх нь Бээжин, Тяньжинь, Хэбэйн экологийн аюулгүй байдалп онц чухал ач холбогдолтой юм.

Хулан шаргын элсэн цөлийн төвд байгуулсан Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Эрдэнэ-Далай гацааны ойжуулалтын бүс 28 мянган га талбайтай. Үүнээс  8700 гаруй га талбай бүрэн цөлжсөн байна. Ган гачиг, хүний нөлөөгөөр энэ газрын ургамлын бүрхэвч 10 хувь ч хүрэхгүй болтлоо нүцгэрч, өдөр ирэх тусам байдал муудаж байна. Хүрээлэн буй орчин ингэж муудснаар малчдын амьдралд шууд нөлөөлөх болжээ.

Тухайн нутгийнхан Бээжин, Тяньжинь, Хэбэйн шороон шуурганы эх үүсвэр газрын экологийг сэргээн засах төслийг 2009 оноос хэрэгжүүлж, ерөнхийд нь  нөхөн сэргээх ажил хийж эхэлжээ. Энэ хооронд 3500 га цөл газарт онгоцоор үр цацаж, 170 орчим га талбайд суулгац бойжуулж, 67 га бэлчээр сэргээж цөлжилтийг үр ашигтай тогтоон барьж чадсан байна. Одоо ургамлын бүрхэвч 60 хувьд хүрчээ. Гурваас дээш настай шар бургас, харганыг сайн ургуулахын тулд тайралтт хийж, түүнийгээ бордооны үйлдвэрт худалдан малчдын орлогыг нэмэгдүүлж, түүний зэрэгцээ экологийн орчил эдийн засгийн систем бүрдүүлжээ.

Шулуун Хөх хошууны Ой хээрийн нөөц хамгаалах өртөөний дэд захирал Шүй Зэминь:2024 оноос 200 га талбайд суулгасан гурваас дээш настай бутлаг ургамлыг тайрч эхэлсэн. Тайралт нь бутлаг ургамлын ургацыг сайжруулдаг. Тайрч авсан салаа намиаг малчид тонн тутмыг нь 300 юаниар компаниудад зардаг. Тэд үүгээр малын тэжээл бордоонд нэмэлт болгон ашиглаж, үйлдвэрлэсэн тэжээлээ малчдад хямд худалдаж, эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Намиа мөчрөөс тодорхой хэсгийг нь бид шилж сонголж аваад суулгац болгож, ирэх хавар хөрсөнд суулгадаг.