Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцож итгэл тавив
2024-07-04 15:32:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 4-ний өглөө Ши Жиньпин дарга Астанад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцож илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ, ШХАБ байгуулагдсанаас хойш 23 жилийн дараа гишүүн орнуудын тоо нэмэгдээд 10 болж, "ШХАБ-ын том гэр бүл" нь гурван тивийн 26 улсыг хамарч, улам олон түнштэй, хамтын ажиллагааны улам бат бөх суурьтай болсон. Эдүгээ дэлхийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлтүүд түргэсэж, хүн төрөлхтний нийгэм дахин түүхийн дөрвөн замын уулзварт ирэв. ШХАБ түүхийн зөв талд, дэлхий дахинд амин чухал ач холбогдолтой шударга ёсны талд буй гэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, хүйтэн дайны үеийн сэтгэхүйн бодит заналхийллийн өмнө бид аюулгүй байдлаа сахин хадгалах ёстой. Нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, ээдрээ ихтэй аюулгүй байдлын сорилтод яриа хэлцэл, хамтын ажиллагаагаар хариу арга хэмжээ авч, гүнзгий өөрчлөлттэй олон улсын төлөв байдлын эсрэг хамтаар амжилтад хүрэх сэтгэхүйгээр хандаж, өнийн энх тайван, бүх нийтээр аюулгүй дэлхий ертөнцийг хамтдаа байгуулах ёстой гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, "жижиг хашаа, өндөр хэрэм"-ийн бодит эрсдэлд хандан бид хөгжлийн эрхийг хамгаалах ёстой. Хүртээмжтэй байдлыг баримталж, технологийн шинэчлэлийг хамтаар ахиулж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжийг тогтвортой, саадгүй байлгаж, бүс нутгийн эдийн засгийн дотоод хүчийг идэвхжүүлж, хөгжлийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, хөндлөнгөөс оролцох, хагалан бутаргах бодит сорилтуудын өмнө бид эв нэгдлийн хүчээ нэгтгэх ёстой. Гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, бие биенээ тууштай дэмжиж, бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудал дээр харилцан дэмжиж, дотоод санал зөрөлдөөнийг эв найрсаг байдлаар зохицуулж, нийтлэг ойлголтоо нэгтгэн, ялгаатай талаа шийдвэрлэх замаар хамтын ажиллагааны асуудлыг зохицуулж, тухайн орныхоо ирээдүй, хувь заяа, бүс нутгийн энх тайван хөгжлийг өөрсдөө бат сайтар эзэмших хэрэгтэй гэв.