Украины хямралыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхийг Орос дэмжсээр л байна
2024-07-04 20:25:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцох үеэр, Украины хямралыг улс төр, дипломат арга замаар энх тайвнаар зохицуулахыг Орос улс ямагт дэмжинэ гэж мэдэгдэв. Хэрэв Украин болон барууны орнууд бэлтгэлтэй байвал Оросын энхийн санаачилга дайныг даруй зогсоож, хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой гэв.

Тэрээр мөн ШХАБ-ын гишүүн орнуудад Украины хямралыг зохицуулах тухай санал дэвшүүлсэнд талархал илэрхийлж, Оросын тал эдгээр саналыг авч үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зургадугаар сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Гадаад хэргийн яаман дээр хэлэхдээ, Орос улс Украины асуудлаар Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл бол Донецк, Луганск, Херсон, Запорожье дөрвөн нутгаас Украин цэргээ бүрэн татсан байх ёстой. Украин цэргээ татсаны дараа Орос нэн даруй гал зогсоож, дараа нь хоёр тал Украиныг НАТО-д элсэхгүй байхыг багтаасан олон асуудлаар хэлэлцээ хийнэ. Гэвч энэ болзлоос Украин татгалзсан юм.