Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийв
2024-07-05 21:24:30
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 5-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Душанбе хотын ерөнхийлөгчийн ордонд Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой өргөн хэмжээний уулзалт хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Эрхэм Ерөнхийлөгч Эмомали Рахмон, миний хуучин анд, тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Таван жилийн дараа танай оронд дахин айлчлахдаа илүү цэцэглэн хөгжсөн Тажикистаныг олж харлаа. Найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түншийн хувьд бид энэ бүхнээрээ бахархаж, сэтгэл өндөр байна. Таны удирдлага дор Тажикистан улс үндэстний хөгжлийн олон төрлийн зорилтуудаа биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Үеийн үе найрсаг байж, зовлон жаргалаа хамтатгасан, харилцан ашигтай, хамтдаа хожсон Хятад-Тажикстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь бидний хамтаар гаргасан улс төрийн шийдвэр, цаг үеийн хөгжлийн чиг хандлага, хоёр орон, хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна. Шинэ нөхцөл байдалд, Тажикстантай шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлж, илүү өндөр цэгээс Хятад-Тажикстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад Хятад улс бэлэн байна. Хятад, Тажикстаны найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, Тажикстаны үндэсний нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжиж, Тажикстаны үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хүчин чармайлтыг Хятад улс тууштай дэмжих болно. Эрхэм Ерөнхийлөгчийн дотооддоо гаргаж буй улс төрийн зохицуулалт, хөгжлийн санаачилгыг Хятад улс дэмжих бөгөөд гадын хүчин Тажикстаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг бид тууштай эсэргүүцнэ. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс бол Тажикстаны найдвартай анд, найдвартай түнш, дотнын ахан дүүс байх болно гэж Ши жиньпин онцолжээ.