ШХАБ-ын орнууд дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад хүчтэй түлхэц үзүүлнэ
2024-07-05 19:49:07
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 5-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв. 

Сэтгүүлч: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хурал Астанад амжилттай зохиогдож, дарга Ши Жиньпин хуралд оролцсон. Та хурлын холбогдох нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу? Энэ уулзалтаар Хятад улс ямар санаачилга дэвшүүлэв?

Мао Нин: Уулзалтын үеэр Ши Жиньпин оролцогч орнуудын удирдагчидтай харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, ШХАБ-ын дараагийн хөгжлийн төлөвлөгөө, хэтийн төлөвийг гаргаж, олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Дээд хэмжээний уулзалтын үеэр нийт 20 гаруй баримт бичиг баталж, баялаг үр дүнд хүрсэн нь ШХАБ шинэ хөгжилд түлхэц өгч, мөн тус байгууллагын татах хүчин, үр нөлөө улам бүр нэмэгдэж байгааг харууллаа.

ШХАБ-ын орнууд цогц нэгдлийн сэтгэлгээг тууштай тогтоож, "Шанхайн үзэл баримтлал"-ыг ямагт дэмжиж, улс орныхоо нөхцөл байдал, бүс нутгийн бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, “Таван хамтын гэр орон”-ны бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Тухайлбал эв нэгдэл харилцан итгэлцэл, энх тайван амар амгалан, хөгжил цэцэглэлт, найрсаг хөрш, төв голч, шударга ёсны хамтын гэр орон гэж Ши Жиньпин онцлов.