Хиймэл дагуултай холбоотой үйлчилгээ бол арилжааны үйл ажиллагаа юм
2024-07-05 16:58:36
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (5-нд) болсон ээлжит хэвлэлийн бага хурлыг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалав.

БНАСАУ саяхан үндэсний телевиз радиогийн нэвтрүүлгээ гадаадад дамжуулах сувгаа өмнө нь Хятадын дагуулаар дамжиж байсныг Оросын хиймэл дагуул болгож өөрчилж, ингэсний улмаар БНСУ-д хүлээн авсан БНАСАУ-ын телевизийн дохионы чанар муудсан гэж БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Энэ алхам нь БНАСАУ ОХУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаагийн жишээ гэж Хятадын тал үзэх үү? Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад холбогдуулан Мао Нин хэлэхдээ, би таны хэлсэн тодорхой нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Ердийн ойлголтоор бол хиймэл дагуултай холбоотой үйлчилгээ бол бизнесийн үйл ажиллагаа байдаг. Хэрхэн хамтарч ажиллахыг бизнесийн түншүүд зөвшилцөн тогтоодог, иймээс үүнийг хэтрүүлэн тайлбарлах шаардлагагүй гэжээ.