Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонд "Найрамдлын одон" гардуулав
2024-07-05 21:49:19
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 5-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Душанбе хотын ерөнхийлөгчийн ордонд өргөн их шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохиож, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонд "Найрамдлын одон" гардууллаа. Хятад улс хилийн чанадад анх удаа "Найрамдлын одон" гардуулж байгаа нь энэ юм. Мөн Хятадын ард түмний ерөнхийлөгч Эмомали Рахмон болон Тажикстаны ард түмэнд найрсаг сэтгэлээр хандаж буйн онцгой илэрхийлэл юм.

"Найрамдлын одон" нь Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалтыг дэмжиж, дотоод, гадаадын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын найрсаг зүтгэлтэн нарт олгодог Хятадын хамгийн дээд хүндэт одон юм.