Ши Жиньпин тэргүүн өгүүллийг Тажикстаны хэвлэлүүд нийтэлжээ
2024-07-05 15:23:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Тажикстанд төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдөр /2024.07.05/ Тажикистаны "Ардын өдөр тутмын сонин", "Ховар" үндэсний мэдээллийн агентлагт Ши Жиньпин даргын "Хятад, Тажикстаны харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе" гарчигтай тэргүүн өгүүллийг нийтэлжээ. 

Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад Тажикистан бол уул усаараа залгалдсан хөрш орон, хувь заяаны нэгдмэл цогц юм. Эртний торгоны зам нь хоёр орны ард иргэдийн хоёр мянга гаруй жилийн найрсаг харилцааны тодхон гэрч болж байна. 32 жилийн өмнө хоёр орон дипломат харилцаа тогтоож, хоёр орны найрсаг харилцааны шинэ хуудсыг бичиглэсэн юм. Эдгээр жилүүдэд Хятад Тажикстаны харилцаа олон улсын өмнө тулгарч буй хүндхэн сорилтыг даван туулж, эрүүл тогтвортой харилцаагаа хадгалж, их бүрэн стратегийн түнш болон хөгжсөн юм. Ингээд хоёр орон Хятад Тажикстаны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахыг зарлаж, хөрш орнуудын харилцааг амжилттай хөгжүүлэх зөв чиглэлээр замнасан юм. Цаашид Хятад улс Тажикстаны талтай хоёр орны сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэхэд бэлэн байна гэжээ.