ШХАБ өөрчлөлтийг хэрхэн даван туулж, шинэ төлөв байдал нээх вэ ?
2024-07-05 18:02:52
Share
Share this with Close
youtube WeChat

Беларусь улсыг гишүүнээр элсэж, анх удаагаа "ШХАБ+" хэлбэрийн уулзалтыг зохион байгуулж, дэлхий дахинд шударга ёс, эв нэгдэл, хөгжлийг хамтдаа дэмжих санаачилга гаргасан. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 24-р хурал, "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+" Астанагийн дээд хэмжээний уулзалт зэрэг арга хэмжээ ээлж дараалан болж, үр дүн, нийтлэг ойлголтод хүрсэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Өөрчлөлт ихтэй дэлхий дахины өмнө ШХАБ өөрийн хүчирхэг эрч хүчээ харуулсан төдийгүй дэлхийн аюулгүй байдал, хөгжлийг сахин хамгаалахад илүү их үүрэг гүйцэтгэх чадвартай гэдгээ гадаад ертөнцөд харууллаа.

 Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын энэ хоёр чухал хуралд оролцож, "Шанхайн үзэл санаа"-ны тугийг өндөрт өргөж, ШХАБ-ын хөгжлийн чиг хандлагыг хамтаар тогтворжуулж, эв нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлж, амар амгалан, цэцэглэн хөгжсөн, найрсаг хөршүүд, шударга ёсыг дээдэлдэг хамтын гэр орон байгуулах ёстойг онцлон тэмдэглэв. 

23 жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд ШХАБ нь өдгөө албан ёсны 10 гишүүн орон, ажиглагч 2 орон, яриа хэлэлцээний 14 түнш оронтой болж, "ШХАБ-ын том гэр бүл" нь Ази, Африк, Европ гурван тивийг хамарч байна. Тэгвэл "Найзуудын тойрог" яагаад улам бүр томрох болов ? хамгийн гол нь харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөл, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх "Шанхайн үзэл санаа"-г баримталж, эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй шинэ хөгжлийн замаар замнасанд байгаа юм. Энэхүү "ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон бусад олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов. 

 Тэгвэл эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн даван туулж, шинэ төлөв байдлыг нээж, илүү үзэсгэлэнт сайхан ШХАБ-ын том гэр орныг байгуулах бэ ? энэ талаар Ши Жиньпин таван зүйлт санал дэвшүүлж, үнэт зүйлийн үзэл баримтлал, улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, соёл иргэншлийн солилцоо, дэлхийн засаглалын үүднээс ШХАБ-ын хамтын ажиллагааг шат ахиулах "Хятадын шийдэл"-ийг дурдсан байна.

Ажил хэрэгч хамтын ажиллагаанд анхаарал хандуулах нь ШХАБ-ын хөгжлийн хөдөлгөгч хүч юм. Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" санаачилгаар ШХАБ-ын гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ тасралтгүй өргөжин тэлж, улс орнуудын ард түмэнд бодит үр өгөөжөө хүртээсэн. 2023 онд Хятад болон Төв Азийн таван оронтой хийсэн худалдааны хэмжээ 90 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.2 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон юм. 

Энэ удаад Хятад улс 2025 оныг "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тогтвортой хөгжлийн жил" болгон зарлах, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх найман арга хэмжээг санал болгосон. ШХАБ-ын санхүүжилтийн платформыг бэлтгэх ажлыг идэвхтэй дэмжиж, тус байгууллагын дижитал боловсролын холбоог байгуулах зэрэг арга хэмжээ нь улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил, сэргэн мандалд хүрэхэд туслах зорилготой юм. Хятад улс бас ирэх таван жилд ШХАБ-ын гишүүн орнуудаас 1000 гаруй залуучуудыг Хятадад ирж солилцоо хийх зэрэг арга хэмжээг санал болгов. Энэ нь дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн улс орнуудын харилцан суралцах, ард иргэдийн хэлхээ холбоог улам ойртуулахад тус дөхөм үзүүлэх юм. 

Энэ замналд эв нэгдэл, хамтын ажиллагаа нь ШХАБ-ын амжилттай туршлага байсан бөгөөд шинэ нөхцөл байдалд дасан зохицож, шинэ төлөв байдал нээх нь зайлшгүй сонголт болсон байна. Энэ удаагийн Астанагийн дээд хэмжээний уулзалтын дараа Хятад улс ШХАБ-ыг даргалах болно. Гишүүн орнуудын түншүүдтэйгээ хамтран "Шанхайн үзэл санаа"-г урагшлуулахад Хятад улс бэлэн байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн ШХАБ түүхийн зөв тал, шударга ёсны талд зогсох нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм.