Орос Украины сүүлийн үеийн байлдааны тайлан
2024-07-05 10:07:12
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 4-нд гаргасан байлдааны тайландаа тэмдэглэхдээ: Өнгөрсөн 24 цагийн дотор, Оросын арми Украины цэргийн бие бүрэлдэхүүнд цохилт өгсөн бөгөөд Украины талын танк, хуягт машин, Америкт үйлдвэрлэсэн M777 гаубиц зэрэг тоног төхөөрөмжийг устгав. Түүнчлэн Украины Агаарын цэргийн хүчний МиГ-29 загварын нэг онгоцыг утсгаж, цэргийн хоёр аж үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, түлш шатахууны агуулах, довтолгооны чанартай нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх цехэд цохилт өгөв гэжээ. 

Мөн өдөр, Украины ЗХЖШ байлдааны тайландаа мэдэгдэхдээ, өнгөрсөн 24 цагийн дотор дайны тэргүүн фронтод ная орчим удаа тулалдсан гэлээ. Үүнд ихэнх тулаан Покровскийн чиглэлд болсон гэжээ. Мөн Часов Яр татаал голын бүсээс ухран гарч, өөр байрлалд армиа шилжүүлэхээр шийдсэн гэж Украины тал мэдэгдлээ.