"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг" нэвтрүүлгийг Тажикстаны үзэгчдэд толилууллаа
2024-07-05 15:01:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Тажикстан улсад төрийн айлчлал хийж байгаа үеэр Хятадын Төв Радио Телевизийн бүтээсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг" нэвтрүүлгийн гуравдугаар ангийг (тажик хэлээр) Тажикстан улсад нэвтрүүлж эхэлнэ. Уг орны “Ард түмний өдөр тутмын сонин” зэрэг гол гол хэвлэл мэдээллийнхэн тус нэвтрүүлгийн хөтөлбөрийн талаар танилцуулжээ. 

Уг нэвтрүүлэг нь хамтдаа баяжин чинээлэгжих, экологийн хамгаалалт, соёлын өв залгамжил, соёл иргэншлийн олон янз байдал зэрэг сэдвүүдэд анхаарал хандуулж, Ши Жиньпиний илтгэл, нийтлэл, ярианд дурдагдсан эшлэлүүдийг сонгож авч, Хятадын орчин үеийн соёл иргэншлийн оюун санааны өвөрмөц байдал, бүтээсэн үр дүнг Тажикстаны ард түмэнд толилуулахыг зорьжээ. 

уг нэвтрүүлгийг өнөөдөр /2024.07.05/ Тажикистаны үндэсний мэдээллийн “Ховар” агентлаг, “Заххонамо” үндэсний телевиз, “Сафина” үндэсний телевиз зэрэг хэвлэл мэдээллийн платформоор нэвтрүүлж эхлэх юм.