Ши Жиньпинийг Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон нисэх буудалд угтан авав
2024-07-05 09:18:55
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 7 дугаар сарын 4-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоц хөлөглөн Душанбед хүрэлцэн очиж, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар Тажикстанд төрийн айлчлал хийж байна.

Тусгай нисэх онгоц Душанбегийн олон улсын нисэх буудалд хүрэлцэн очиход Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон парламентын дээд танхимын дарга бөгөөд Душанбе хотын дарга Рустам Эмомали, Гадаад харилцааны сайд Сироджиддин Мухриддин нарын өндөр албан тушаалтнаа дагуулан халуун дотноор угтан авав.

Эмомали Рахмон нисэх буудалд Ши Жиньпинд зориулан ёслол төгөлдөр угтах ёслол хийв. Үндэстний хувцсаар гоёсон Тажикстаны 1500 гаруй залуучууд өвөрмөц онцлог бүхий Хятад Тажикстаны дуу бүжгийн тоглолт гаргаж, Хятад Тажикстан хоёр орны төрийн далбааг намируулан, Хятад улсын хүндэт зочноо халуунаар угтсан байна.