Хятадын хүний эрхийн үйлсийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна
2024-07-05 17:03:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр /2024.07.05/ ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. 

Сэтгүүлчээс “7-р сарын 4-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 56-р чуулганаар, Хятад улс улс орнуудын хүний эрхийг хянан хэлэлцсэн 4 дэх шатны үнэлгээнд оролцсон тайланг хянан баталжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?” гэж асуулаа. 

Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, 7-р сарын 4-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 56-р чуулганаар, Хятад улс улс орнуудын хүний эрхийг хянан хэлэлцсэн 4-р шатны үнэлгээнд оролцсон тайланг санал нэгтэй баталсан байна. Улс орнуудын хүний эрхийг хянан хэлэлцэх бол улс орнууд эрх тэгш, илэн далангүй солилцоо хийх, бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа явуулах чухал индэр болж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 56-р чуулганаар, Хятад улс улс орнуудын хүний эрхийг хянан хэлэлцсэн 4 дэх шатны үнэлгээнд оролцсон тайланг санал нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа нь Хятадын хүний эрхийн төлөөх үйлс дэх ололт амжилт, олон улсын хүний эрхийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байгааг бүрэн харуулж байна гэжээ.