Ши Жиньпин Мавритани улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Газванид баяр хүргэв
2024-07-05 19:44:41
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Мохамед Оулд Шейх Газванид захидал илгээж, түүний Исламын Бүгд Найрамдах Мавритани улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Мавритани хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Хятад, Мавританиын харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг. Эрхэм ерөнхийлөгчтэй хамт хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна.