Хятад улс хүний эрхийг тал бүрээр баталгаажуулж байна
2024-07-05 20:42:23
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-нд Швейцарын Женевт, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хятадын үндэсний хүний эрхийн 4 дэх удаагийн тайланг санал нэгтэйгээр батлахад, хурлын танхимд халуун алга ташилтын дуун нижгэнэж, олон орны төлөөлөгчид Хятадын төлөөлөгчдөд баяр хүргэв. 120 гаруй улс Хятад улсын хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах хүчин чармайлтыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Үндэсний хүний эрхийн хэлэлцүүлэг нь улс орнуудын хувьд хүний эрхийн асуудлаар эрх тэгш, илэн далангүй санал бодлоо солилцож, НҮБ-ын хүрээнд бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа явуулах чухал талбар юм. Хятад улс 2009, 2013, 2018 онд эхний гурван шатны хэлэлцүүлэгт оролцсон юм. Гурав дахь шатны хэлэлцүүлгээс хойш, хүний эрхийн хамгаалалтыг улам сайжруулахын тулд Хятад улс хэд хэдэн хууль буюу шинэчилсэн хуулиудыг нийтэлж, дөрөв дэх шатны хэлэлцүүлгийн ихэнх зөвлөмжийг хүлээн авч, хүний эрхийг хамгаалах чиглэлээр 30 шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Үүнд хүмүүсийн амьжиргаа, хүний эрхийн хууль ёсны хамгаалалт, хүний эрхийн олон улсын хамтын ажиллагаа зэрэг хамрагдаж байна. Бүх талууд санал нэгтэйгээр Хятад улсыг "нээлттэй, илэн далангүй, өндөр зохион байгуулалттай" гэж үнэлж байна.

Олон жилийн турш Хятад улс оршин тогтнох, хөгжих эрхийг хүний хамгийн чухал үндсэн эрх гэж үзэж, "Оршин тогтнох бол хүний бүх эрхийг эдлэх үндэс, ард түмний аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх" гэж бүтээлчээр санал болгосоор ирсэн юм. Сириэс Женевт суугаа суурин төлөөлөгч Хайдер Али Ахмед "Хятад улс хүний эрхийг хамгаалах салбарт гайхалтай амжилт гаргасан. Бодлого нь хүн төвтэй, бүх ард түмний төлөө гэсэн бодлогыг баримталдаг. мөн тогтвортой үр дүнд хүрсэн."

Хүний эрх бол зарим хүмүүсийн онцгой эрх биш, харин бүгд адил тэгш эдлэх эрх юм. Энэ нь олон үндэстэн ястантай Хятад улсад ялангуяа тод харагдаж байна. Үндэстний цөөнхүүд шашны эрх чөлөөг эдлээд зогсохгүй өөрийн үг хэл, бичгээ ашиглах, хөгжүүлэх эрхийг бүрэн эдэлдэг.

Үүгээр зогсохгүй олон улсын хүний эрхийн төлөөх үйл хэрэгт Хятад улсын оруулсан хувь нэмрийг олон нийт хүлээн зөвшөөрч байна. “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь хүний эрхийг хөгжлийн замд дэмжих бодит загвар болсон. Энэхүү санаачилгыг дэвшүүлснээс хойш дэлхийн хэмжээнд нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, 40 сая орчим хүнийг ядуурлаас ангижруулсан юм.

Одоогоор Хятад улс хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулж байна. Энэ нь тус улсын болон дэлхийн ард түмэнд бодит үр өгөөж хүртээх төдийгүй хүний эрхийн хөгжлийн загварыг баяжуулж байна.