Европын Холбоонд хандан хатуу эсэргүүцэл илэрхийлэв
2024-07-05 17:00:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр 5-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Европын Холбооны зүгээс Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашинд нөхөн олговрын эсрэг мөрдөн шалгалт явуулахтай холбогдуулан асуусан асуултад Мао Нин хариулахдаа, Европын Холбооны зүгээс Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашинд нөхөн олговрын эсрэг мөрдөн шалгалт хийхэд чиглүүлэн Хятадын тал байр сууриа олон удаа илэрхийлсэн бөгөөд үүнийг Хятадын тал хатуу эсэргүүцэж байна. Яриа хэлцэл, зөвшилцлөөр дамжин эдийн засаг худалдааны бодит асуудлыг эв зүйтэй шийдвэрлэх нь зүйтэй гэж Хятадын тал ямагт үзсээр ирсэн. Хятадын тал цаашид шаардлага бүхий арга хэмжээ авч, өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалах болно гэв.