Энэ оны эхний хагас жилийн цагаачлалын удирдлагын ажлын талаарх мэдээллийг нийтэллээ
2024-07-05 15:15:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Цагаачлалын үндэсний газраас өнөөдөр /2024.07.05/ энэ оны эхний хагас жилийн цагаачлалын удирдлагын ажлын талаарх мэдээллийг нийтэллээ.

Энэ оны 1-6-р сард, цагаачлалын асуудал эрхэлсэн үндэсний агентлагууд хилээр орж, гарсан давхардсан тоогоор 287 сая хүнд шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 70.9 хувиар өссөн байна. Үүнээс гадна, давхардсан тоогоор 15 сая 419 мянган тээврийн хэрэгсэл (усан онгоц, галт тэрэг, автомашин) шалгалт үзлэгт хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 56,9 хувиар өсчээ. Мөн 12 сая 340 мянган ширхэг энгийн паспорт олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.2 хувиар өссөн бол Хонконг, Макао, Тайвань руу ирж очихыг нэвтрүүлэх зорилгоор 46 сая 152 гэрчилгээ олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар нэмэгджээ. Харин Хонконг, Макао, Тайванийн оршин суугчид Хятадын эх газар руу ирж буцах зориулалтаар 1 сая 431 мянган гэрчилгээний үнэмлэх олгосон нь өнгөрсөн жилийн түвшинтэй их төлөв тэнцүү үзүүлэлттэй байна.