Цэвэр агаараа борлуулах бэлтгэл хийж байна
2024-07-05 16:39:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Зүүн өмнөд нутгийн Фүжянь муж нь ойн бүрхэвчийн түвшнээр орондоо түрүүлдэг. Нутгийнхаа агаарыг худалдах юмсан гэж Фүжяньчүүд тоглож ярьдаг байсан бол Ү-Ишанийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ нь биеллээ олж байна.

Энэ үзэмжит бүсийн төв нь далайн түвшнээс 2160.8 метр өндрийн Хуанганшань оргилд байдаг бөгөөд адил өргөрөгт бүсийн хувьд одоод хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж буй хамгийн нийтлэг, хамгийн их талбайтай дэд халуун бүсийн балар ойн экологийн системтэй юм.

Цэвэр агаар нь энэ бүсийн ховор нөөцийн нэг бөгөөд эндээс савлаж авсан агаарыг хатаах, дарах зэрэг аргаар “үйлдвэрлэж”, нүүрстөрөгчийн давхар ислийн стандарт хийн үндсэн түүхий эд болгоно. Өмнө нь нүүрстөрөгчийн давхар ислийн стандарт хийг гол нь импортолж байсан бол одоо Ү-Ишань ойролцоо хотуудын үйлдвэрлэлийн шугамыг ажиллуулахаар бэлтгэж байна. Ингэснээр стандарт хийг дотооддоо хангах бүрэн боломжтой болох юм.

Энэхүү өндөр цэвэршилттэй агаараар үйлдвэрлэсэн 8 литрийн нүүрстөрөгчийн давхар ислийн стандарт хийн зах зээлийн үнэ нь 1500 юанийг давна.