Ши Жиньпин Душанбегийн олон улсын нисэх буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ
2024-07-05 01:48:14
Share
Share this with Close
youtube WeChat


Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар үзэсгэлэнт сайхан Тажикстан улсад төрийн айлчлал хийж байгаадаа маш баяртай байна. Миний бие  2014, 2019 онд Тажикстанд хоёр удаа айлчилсан. 5 жилийн дараа энэ сайхан нутагт дахин хөл тавьж, маш халуун дулаан мэдрэмж төрж байна. Энэ боломжийг ашиглан Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Тажикистаны засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Хятад, Тажикистан бол бие биедээ тусалдаг сайн хөрш, бие биенээ дэмждэг сайн найзууд, харилцан ашигтай, хамтдаа хождог сайн түншүүд, бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг сайн ах дүүс юм. Дипломат харилцаа тогтоосон 32 жилийн турш, Хятад, Тажикистаны харилцаа эрчимтэй, эрүүл саруул хөгжиж, сайн хөршийн найрамдлаас стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, дахин иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу хөгжиж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болсон юм. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, язгуур ашиг сонирхлын асуудлаар бие биенээ тууштай дэмжиж ирсэн. Хоёр орны “Бүс ба Зам”-ыг бүтээн байгуулах хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Хоёр талын худалдааны хэмжээ ч шинэ дээд амжилт тогтоосоор байгаа бөгөөд Хятад улс нь Тажикстаны худалдааны хоёр дахь том түнш болсон юм. Хятад-Тажикистаны авто замыг шинэчлэх ажил үргэлжилж, Карасу-Колмай боомтоор зорчигч болон ачаа тээвэрлэлт эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон хоорондын шууд нислэг амжилттай нээгдэж, Төв Азийн анхны Лубаны цех Душанбед байгуулагдаж, Хятад-Тажикистаны Хятадын уламжлалт анагаах ухааны төв ч амжилттай ажиллаж, хоёр орны хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгч байна.

Энэ удаагийн айлчлалаар Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийж, шинэ нөхцөл байдалд Хятад, Тажикстаны харилцааг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө, зохицуулалт хийж, олон улсын болон бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал маань бүрэн дүүрэн амжилттай болж, хоёр орны хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд ахиулна гэдэгт итгэж байна.