Их Британийн Хөдөлмөрийн намын дарга Кир Стармер сонгуульд ялалт байгуулжээ
2024-07-05 14:47:05
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 5-ны өглөө эрт Их Британийн Хөдөлмөрийн намын дарга Кир Стармер үг хэлж, парламентын доод танхимын сонгуульд Хөдөлмөрийн нам ялалт байгуулсныг зарлав.

Их Британи 4-ний өдөр парламентын доод танхимын сонгуулийн санал хураалт явуулж, Кир Стармер тэргүүтэй Хөдөлмөрийн нам парламентын доод танхимын тэн хагасаас илүү суудал авч, бүх нийтийн сонгуульд ялалт байгуулснаар Консерватив намын 14 жилийн засаглал өндөрлөв. Кир Стармер Их Британийн Ерөнхий сайд болох юм.

Кир Стармер 1962 онд төрсөн, прокуророор ажиллаж байсан. 2015 онд тэрээр Их Британийн парламентын доод танхимын гишүүн болж, дараа нь Хөдөлмөрийн намын сүүдрийн засгийн газрын "Европын Холбооноос гарах" асуудал хариуцсан Төрийн сайдаар ажиллаж байсан. 2020 оны 4-р сард тэрээр Хөдөлмөрийн намын бүх намын сонгуульд ялалт байгуулж, Хөдөлмөрийн намын шинэ даргаар сонгогдсон. Их Британи даяар сонгуулийн 650 тойрогтой бөгөөд тойрог бүрээс доод танхимд нэг гишүүн сонгогддог. Тогтоолд зааснаар улс төрийн нам дангаараа засаглахыг хүсвэл парламентын доод танхимын олонхын суудал буюу 650 суудлын 326-аас доошгүй суудал авах ёстой.