“Шанхайн үзэл баримтлал”-ыг хүлээн зөвшөөрч, “Шанхайн гэр бүл”-д нэгдэхийг урьж байна
2024-07-05 16:52:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр /2024.07.05/ ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. 

Сэтгүүлчээ “саяхан хуралдуулсан ШХАБ-ын чуулганаар Беларусь улсыг гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрлөө. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна вэ?” гэж хэвлэлийн төлөөлөгчөөс асуулаа. 

Мао Нин хэлэхдээ, урт хугацааны турш Беларусь ШХАБ-ын ажиглагч орны статусыг хадгалсаар ирсэн бөгөөд “Шанхайн үзэл баримтлал” зэрэг уг байгууллагын гол цөм үзэл баримтлалыг өндрөөр хүлээн зөвшөөрч, улмаар олон салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, ШХАБ-д чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм. 

ШХАБ нь дэлхийн хамгийн олон хүн амтай, өргөн хүрээтэй бүс нутгийн байгууллага болсны хувьд гишүүн орнууд нь улам өргөжиж, “Шанхайн үзэл баримтлал”-ын хүчирхэг их эрч хүчийг харуулж байгаа нь уг байгууллага цаг эриний хөгжлийн урсгалыг дагаж, нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааны үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн орнуудын халуун хүрээллийг олж байгаа юм. 

Өнөө гэхэд улам олон орнууд ШХАБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уг байгууллагад хууль ёсны байр суурьтай болохыг хүсэж байна. 

“Шанхайн үзэл баримтлал” болон тус байгууллагын зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрч буй нэн олон орон “Шанхайн гэр бүл”-д нэгдэж, ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, олон улсын шударга ёсыг баримталж, дэлхийн энх тайван, тогтоолыг хамтдаа ахиулж, дэлхийн хөгжин цэцэглэлтийг ахиулахад ШХАБ-ын хүчийг нэмэрлэхийг Хятад улс сайшааж байна гэв.