Ши Жиньпин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой товч уулзалт хийв
2024-07-05 19:53:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 5-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Душанбед Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой товч уулзалт хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Тажикистан хоёр орон бол уул усаараа холбогдсон, нягт харилцаа холбоотой, хувь заяаны нэгдмэл цогц юм. Хоёр орны харилцаа гүн зузаан түүхэн гарал үүсэлтэй, улс төрийн бат бэх үндэс суурьтай, хамтын ажиллагааны баялаг агуулгатай, олон нийтийн өргөн дэмжлэгийг хүлээсэн орнууд юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, томоохон төслүүд амжилттай ахиц гаргаж, хоёр орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж байна. Өнгөрсөн онд та Хятадад төрийн айлчлал хийж, бид үеийн үед найрсаг байх, зовлон жаргалаа хамтатгасан, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрсэн Хятад Тажикистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар шийдсэн юм. Энэ удаад бид шинэ эриний Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлж, хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ төсөл төлөвлөгөө, зохицуулалт хийхээ зарлана гэжээ.