Дэлхийн зөвлөхүүдийн дээд хэмжээний уулзалт Бээжинд нээлтээ хийв
2024-07-05 15:22:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвөөс зохион байгуулж буй "Дэлхийн зөвлөхүүдийн дээд хэмжээний 8-р уулзалт" өчигдөр Бээжинд нээлтээ хийлээ. Дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгийн 400 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн хөгжлийн томоохон сорилтууд зэрэг сэдвээр хайн хэлэлцжээ.

Энэ удаагийн Дэлхийн зөвлөхүүдийн дээд хэмжээний уулзалт "Олон тодорхойгүй байдлын эсрэг тэмцэж, хамтдаа дэлхийн илүү сайн сайхан ирээдүйг бий болгоё" гол сэдвийн доор болов. Эдүгээ дэлхий даяар янз бүрийн эрсдэл, тодорхойгүй байдал ихээхэн нэмэгдэж байна. Өндөр инфляц, өндөр хүүгийн сөрөг нөлөөлөл үргэлжилж, гол гол эдийн засгийн цогцуудын бодлого хуваагдаж, эдийн засгийн даяаршил сөрөг урсгалтай тулгарч, аж үйлдвэр, үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжингийн аюулгүй байдалд нөлөөлж байна гэж уулзалтад оролцсон зочид үзжээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар олон тусгай хуралдаан зохион байгуулж, "Дэлхийн уур амьсгалын засаглал ба олон улсын хамтын ажиллагаа", "дэлхийн эдийн засгийн хуваагдал, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний сэргээн босголт" зэрэг халуун сэдвүүдэд анхаарлаа хандуулж, "Хятадын эрүүл мэндийн хөгжлийн үнэлгээний тайлан (2023)" цэнхэр ном нийтэлжээ.