7-р сарын 5-ны үдээс хойш Хятадын Ху Нань мужийн Юе Ян хотын Хуа Рун сяний Туан Бэйцүнь тосгоны Дун Тинху нуурын нэгдүгээр эгнээний далан сэтэрч, тус газар усанд автаж, орон нутгийн гамшигт нэрвэгдсэн бүх ард иргэдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэв. Аюултай байдал үүссэний дараа, гадаадад айлчилж байсан ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин уг байдлыг ихээр чухалчлан үзэж, чухал заавар өгсөн байна,
Ху Нань мужийн Юе Ян хотын Хуа Рун сяний Туан Бэйцүнь тосгоны Дун Тинху нуурын нэгдүгээр эгнээний далан сэтэрсэн учир, аюултай газарт байгаа хүмүүсийг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлж, зүй зохистой суурьшуулж, авран туслах ажиллагааг бүх хүчээ дайчлан шуурхай явуулж, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж, Үерийн хяналт, ган гачигт туслах үндэсний төв штабаас ажлын хэсэг илгээн удирдамжийг бэхжүүлэх ёстой гэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс үерийн гол улирал руу шилжсэнээс хойш зарим газраар их хэмжээний хур тунадас орж, энэхүү байдал удаан үргэлжилснээр, үерийн эсрэг нөхцөл байдал улам хүнд ноцтой болсон байна, тэр дундаа далан хашлага хэт удаан хугацаар усанд элэгдвэл, хагарч сэтрэх зэрэг аюул эрсдэл үүсч болзошгүй байдаг болохоор, нэлээд том эрсдэлүүд оршиж байдаг. Холбогдох орон нутгийн намын хороо, Засгийн газар болон холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, хүн хүч зохион байгуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах ажил өрнүүлж, далангийн хяналт шалгалтыг чангатгаж, аюулыг цаг тухайд нь илрүүлж, эрсдлийг нэн даруй шийдвэрлэж, үерээс урьдчилан сэргийлэх хийгээд аюулгүй байдлыг хангах ёстой гэжээ.
Ши Жиньпиний зааварчилгаа болон Ли Чяны шаардлагын дагуу Үерийн хяналт, ган гачигт туслах үндэсний төв штаб, Усан ашиглалтын яам, Онцгой байдлын яамнаас ажлын хэсэг илгээж, тухайн газарт очин чиглэл өгсөн байна. Ху Нань муж, Юе Ян хотын нам засгийн хариуцлагатай нөхдүүд тухайн газарт очин авран туслах ажиллагааг удирдан явуулж байна. Одоогоор холбогдох ажил ид өрнөж байна.