Перугийн Ерөнхийлөгч Боруарте ярилцлага өгөв
2024-07-06 15:30:51
Share
Share this with Close
youtube WeChat

Перугийн Ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруарте ярилцлага өгөхдөө, хоёр улс хоорондоо хэдэн мянган бээрийн зайтай ч Номхон далайг гаталж, сайхан хөршүүд байж чадна гэж олон удаа хэлж байжээ. Тэрээр энэ удаагийн ярилцлагадаа хэлэхдээ, Хятадад хийсэн энэхүү айлчлал маань Хятадын орчин үеийн хөгжил, өндөр түвшний хөгжлийг харах боломжийг олгосон бөгөөд Перу улсыг орчин үеийн орон болгон бүтүүнэ гэж бодож байна. Мөн хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад Перугийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг бид хүсэж байна гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Перуд өдөрт ганцхан хоол иддэг гэр бүл байсаар л байна. Перу улсыг хүүхдүүдийн ирээдүйтэй улс болгохыг би хүсч байна гэжээ. Перугийн эмэгтэйчүүд, хүүхдүүд гэртээ харих замдаа халдлагад өртөхгүй, Перугийн ядуу хүмүүс өлсгөлөнгөөс өртөхгүй, Перу улсад эмнэлэг олноор байгуулагдаж, залуучууд сургуульд суралцах боломж олгон ажиллахыг хүсэж байна гэжээ.