Масуд Пезешкиан Ираны ерөнхийлөгчийн сонгуульд ялав
2024-07-06 15:21:24
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Сонгуулийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мохсен Эслами 6-ны өдөр мэдэгдэснээр, Ираны Эрүүл мэндийн сайд асан Масуд Пезешкян ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.

Масуд Пезешкиан 1954 оны есдүгээр сард төрсөн бөгөөд Ираны шинэчлэлийн үзэлтэй улс төрч юм. Тэрээр зүрхний мэс заслийн эмч бөгөөд Табризийн Анагаах ухааны их сургуулийн ерөнхийлөгч, Ираны Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байжээ. Үүнээс гадна тэрээр Ираны парламентын гишүүн, Ираны парламентын тэргүүн дэд даргын албыг давхар хашиж байв.

Сонгуулийн дүнг зарласны дараа үр дүнг Ираны Үндсэн хуулийг сахин хамгаалах зөвлөл хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний дараагаар Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи сонгогдсон ерөнхийлөгчдөө ерөнхийлөгчийн үнэмлэх гардуулж, сонгогдсон ерөнхийлөгч парламентад орж тангараг өргөх юм. Шинэ ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш хоёр долоо хоногийн дотор Засгийн газрын гишүүдийн нэрсийн жагсаалтыг парламентад өргөн мэдүүлэх бөгөөд уг жагсаалтыг шалгахад нэг долоо хоног шаардлагатай.

Ираны ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд ерөнхийлөгчийг сонгогчид шууд сонгодог. Сонгогдсон ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой. Ираны 14 дэх ерөнхийлөгчийн сонгууль анх 2025 онд болох байсан ч ерөнхийлөгч Эбрахим Раиси 5-р сарын 19-нд нисдэг тэрэгний ослоор нас барсны улмаас дахин сонгууль хийж байна.