Ши Жиньпин Масуд Пезешкянд баярын цахилгаан илгээв
2024-07-06 20:33:47
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 6-нд Ши Жиньпин дарга Масуд Пезешкянд цахилгаан илгээж, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Иран хоёр орны найрсаг харилцаа нь урт удаан жилийн түүхтэй бөгөөд хагас зуу гаруй жилийн өмнөөс эхлэн хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн. Бүс нутгийн болон олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Хятад, Иран хоёр тал харилцан бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж, стратегийн харилцан итгэлцлээ байнга бэхжүүлж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, бүс нутаг, олон улсын үйл хэрэгт найрсаг харилцаа, зохицуулалтыг хадгалсаар ирсэн юм. Энэ нь Хятад, Ираны ард түмэнд ашиг тусаа өгөөд зогсохгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад нааштай хувь нэмэр оруулсан. Би Хятад, Ираны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ноён Ерөнхийлөгчтэй хамт Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн ахиулахад бэлэн байна гэжээ.