Хятад-Британийн хамтран бүтээсэн баримтат кино Лондонд нээлтээ хийлээ
2024-07-06 11:05:19
Share
Share this with Close
youtube WeChat

Италийн алдарт жуулчин Марко Пологийн 13-р зуунд Хятадад хийсэн аялалыг дахин харуулсан баримтат кино - "Марко Пологийн замаар дахин аялах нь" гэдэг баримтат кино орон нутгийн цагаар 7-р сарын 3-ны өдөр Лондон хотноо нээлтээ хийлээ, уг киног Хятад-Британийн уран бүтээлчид хамтран бүтээсэн байна.

Уг киноны гол дүрд Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны аав Стэнли Жонсон болон түүний дүү Макс Жонсон нар тоглов, Марко Пологийн 13-р зуунд Хятадаар аялж байсан маршрутаар Жонсон хүүтэйгээ явж, Хятад, Пакистаныг холбосон хуурай газрын цорын ганц боомт болох Хунжераб боомтоос гарч, Өвөр Монголын өндөрлөг нутгийг туулж, эцэст нь Бээжинд хүрсэн тухай үлгэр түүхийг тус кинонд өгүүлсэн байна.

Хятадаас Их Британид суугаа Элчин сайд Жэн Зэгуан уг киноны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү кино нь мөрөөдлөө биелүүлэх түүхийг өгүүлээд зогсохгүй бас Хятад, Их Британи хоорондын хамтын ажиллагаа, солилцооны талаар тод дүрсэлсэн юм. Их Британийн нэн олон иргэд Хятадад айлчилж, Хятадын соёл, байгаль орчин болон бүтээн байгуулалтын ололт амжилтыг сонирхон ойлгохыг хүсэж байна гэжээ.