Ши Жиньпин Тажикстанд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлэв
2024-07-06 16:50:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 6-ны өглөө Ши Жиньпин дарга Тажикистанд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлж, тусгай онгоцоор Душанбе хотоос мордов.

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Парламентын дээд танхимын дарга, Душанбе хотын дарга Рустам, Гадаад хэргийн сайд Мухриддин нар нисэх онгоцны буудалд үдэж мордуулав.

2014 оноос хойш Тажикстанд хийсэн гурван удаагийн айлчлалын гэрэл зургийн нандин цомгийг Эмомали Рахмон Ши Жиньпинд гардуулж, Ши Жиньпин дарга Тажикистанд хийсэн түүхэн төрийн айлчлал амжилттай болсонд дахин халуун баяр хүргэв. Ши Жиньпин хэлэхдээ, миний энэ удаагийн айлчлалын үеэр Хятад, Тажикистан хоёр улсын төрийн тэргүүн нарын хийсэн түүхэн уулзалт нь Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ эриний хөгжилд урт удаан хугацаанд ахиулах болно. Би Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хамт Хятад, Тажикстаны харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, гэрэлт ирээдүйг нээхэд бэлэн байна гэжээ.

Онгоцны буудал руу явах замд Хятад, Тажикистан улсын төрийн далбааг Хятадын хилийн чанад дахь орон нутгийн төлөөлөгчид болон Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын төлөөлөгчид замын хоёр талаар барьж зогсон, Ши Жиньпин дарга Тажикистанд хийсэн төрийн айлчлал бүрэн амжилттай болсонд баяр хүргэв.