7-р сарын 6-нд өдөр тутмын хэрэгцээний бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас даавуу зэрэг бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Шиньжяны Хоргос боомтоос Польшийн Маласжевичийг зорьж хөдлөв. Ингэснээр Хятад-Европ чиглэлийн 4000 гаруй ачааны галт тэрэг Хогос боомтыг дамжин өнгөрсөн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 3 хоногоор түрүүлж байна.
Хоргос боомт нь Хятад-Европын галт тэрэгний хоёр гол гарцын нэг болохын хувьд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тээвэрлэлтийн зохион байгуулалтын үйл явцыг оновчтой болгож, "дижитал боомт", "цаасгүй гаалийн бүрдүүлэлт"-эд шилжиж, төмөр замын буухиа болон бусад үйлчилгээг эрчимтэй хэрэгжүүлж байна. Мөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний гаалийн бүрдүүлэлт болон ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дахин ачих, төрөл хуваах, шалгах, гаалийн бүрдүүлэлт хийх үйл ажиллагааг хялбарчилж байна. Одоогийн байдлаар Хятад-Европ чиглэлийн нэг галт тэргийг 2 цаг тутамд нэвтрүүлж, 10 сар дараалан сард дунджаар 600 гаруй галт тэрэг явж байна.
Одоогийн байдлаар Хоргос төмөр замын боомтоор Хятад Европын 37 мянга гаруй галт тэрэг дамжин өнгөрч, нийт 83 галт тэрэг хилийн чанад дахь 18 орон, 46 хот, бүс нутагт хүрч байна.