Газын иргэд аюулгүй байдал болон тогтвортой байдалд итгэх итгэлээ алдаж байна гэв
2024-07-07 15:38:02
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын статистик мэдээгээр, сүүлийн хэдэн хоногт 80,000 орчим палестинчууд Газын зурвасын зүүн хэсгийн хотуудаас нүүн шилжсэн байна. НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг 6-ны өдөр хэлэхдээ, Израилийн арми хүчээр "нүүлгэн шилжүүлэх тушаал"-ыг тасралтгүй өгсний улмаас Газын зурвас дахь Палестины гэр бүлүүд аюулгүй байдал болон тогтвортой байдалд тавих найдвараа алдсан байна гэжээ.

НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн статистик мэдээгээр, одоогийн байдлаар, Газын зурваст бараг 1.9 сая хүн орон гэргүй болж дүрвэн, зарим палестинчуудыг 9-10 удаа хүчээр нүүлгэн шилжүүлсэн байна. НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг мэдэгдэхдээ, Израилийн арми Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, “нүүлгэн шилжүүлэх тушаал”-ыг тасралтгүй шинээр гаргасаар байгаагийн улмаас, Газын зурвас дахь Палестины гэр бүлүүд аргагүйн эрхэнд олон удаа нүүн шилжиж, очих аюулгүй газар байхгүй болжээ, тэд аюулгүй байдал болон тогтвортой байдалд итгэх итгэл, найдвараа алдсаар байна. Одоогоор Газын зурваст нэн даруй гал зогсоох шаардлагатай байгааг онцолж байна гэжээ.

НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг мэдэгдэхдээ, Газын ариун цэврийн байгууламж болон бусад дэд бүтцэд ихээхэн хохирол учирч, Палестины олон мянган гэр бүл далайн усыг ахуйн усныхаа гол эх үүсвэр болгон ашиглахаас гадна бүр цаашлаад далайн усыг хүртэл уухаас өөр аргагүйд хүрчээ. Газын хүүхдүүд өдөрт 6-8 цаг зарцуулан ус, хоол хүнс цуглуулж, ихэвчлэн хүнд ачаа үүрч, хол зам туулж байна гэжээ.