Хятадын Ланжөүгийн хөрөнгө оруулалт, худалдааны 30 дахь удаагийн яармаг 7-р сарын 6-10-ны өдрүүдэд Ланжөү хотод болж байна, энэ удаагийн яармаг "Боломжоо хуваалцаж, хөгжлийг хамтдаа эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бий болгоё" уриан дор болж, үндэсний нээлттэй стратегитай идэвхтэй уялдаж, олон улсын, нарийн оновчтой, мэргэжлийн, брендийн нээлттэй хамтын ажиллагааны платформыг бий болгох зорилготой юм.
Энэ жил Ланжөү, Жан Е зэрэг нь Ланжөүгийн яармагийн гол хотууд байж, үзэсгэлэнгийн гол танхимаа Ганьсүгийн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд байрлуулсан байна. Үзэсгэлэнд БНХАУ-д суугаа 29 элчин сайдын яам юм уу консулын газар, бизнесийн холбоодоос гадна дотоодын 18 муж, хот болон Хонконг, Тайвань зэрэг бүс оролцож, үзэсгэлэнд оролцсон компаний тоо 1800 гаруйд хүрч, үзэсгэлэнд оролцогчийн тоо бараг 7000-д хүрсэн байна. Үзэсгэлэнд өнгөт металлурги, шинэ эрчим хүч, орчин үеийн хөдөө аж ахуй, цахим технологи, соёлын аялал жуулчлал ба эрүүл мэнд, биоанагаах ухаан, өдөр тутмын хэрэглээний бараа зэрэг 30 шахам нэр төрлийн, олон арван мянган бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.