ШХАБ-ын хурал дээр хэлсэн Ши Жиньпиний чухал үгийг өндрөөр үнэлэв
2024-07-07 15:51:04
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын хүмүүс илэрхийлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хурал болон "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+"-ын Астанагийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн Ши Жиньпиний чухал үг нь ШХАБ-ын гишүүн орнуудын эв нэгдэл, харилцан итгэлцэлийг дорвитой нэмэгдүүлж, ШХАБ-ыг хөгжүүлэн бэхжүүлэх, дэлхийн энх тайван болон хөгжлийг хамгаалах зэрэгт илүү эерэг эрч хүч сэлбэх болно гэжээ.

Казахстаны Дэлхийн эдийн засаг, улс төрийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Ерсултан Жаншетов: Ши Жиньпин дарга "Шанхайн үзэл баримтлал"-ийг сахин хамгаалахын чухалыг онцолж, "Шанхайн үзэл баримтлал" нь бүлэглэх, сөргөлдөх сэтгэхүйгээс татгалзаж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллахыг эрмэлздэг, дэлхийн шинэ шударга дэг журмыг бий болгохын тулд харилцан хүндэтгэх зарчмыг баримтлах шаардлагатай, эдгээр нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах ойлголттой нийцэж байна гэжээ.  

Оросын Олон улсын харилцааны зөвлөлийн захирал Андрей Кортунов: Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад чухал нөлөөтэй, Хятадын удирдагчдын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний гурван том санаачилга нь ШХАБ-ыг үргэлжлүүлэн хөгжүүлж, тасралтгүй урагшлахад хүргэнэ. Хятад улс ШХАБ-ын ээлжит дарга болсны дараа, аюулгүй байдлын хөтөлбөрийг ахиулахаас гадна бас хөгжлийн хөтөлбөрийг ахиулах болно гэжээ.

Пакистаны энх тайван хийгээд дипломатын судалгааны хүрээлэнгийн захирал Фархат Асиф: Ши Жиньпин даргын хэлсэнчлэн ШХАБ түүхийн зөв талд зогсож байна, энэ нь бид бүхэнд хамтын ажиллагаа, яриа хэлцэл болон хамтын хөгжлийн мэдээллийг хүргэж байна гэжээ.

Ираны улс төр судлаач Манафи: дэлхийн бүх улс орон хувь заяа нэгтай гэж Ши Жиньпин дарга үздэг, нэг улсын хөгжил дэвшил бусад орны хөгжил дэвшилтэй зөрчилддөггүй, ШХАБ нь олон улсын шинэ хэлбэрийн харилцааг бий болгох тод практик хэмээн үзэж байна гэжээ.