НАТО Ази Номхон далайн бүс нутгийг үймүүлэх гэж оролдох ёсгүй гэв
2024-07-08 19:45:25
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ, сурвалжлагч асуухдаа: Японы хэвлэлүүд 8-ны өдөр мэдээлснээр, Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Япон, Өмнөд Солонгос, Австрали болон Шинэ Зеланд НАТО-той гэрээнд гарын үсэг зурж, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх гэж байна, Хятад улс энэ мэдээнд ямар хариу өгөх вэ?

Линь Жянь хэлэхдээ, НАТО нь хүйтэн дайны үеийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн хамгийн том цэргийн эвслийн хувьд, өөрийгөө бүс нутгийн хамгаалалтын байгууллага хэмээн зарлаж, бас өөрийн хүч чадлаа хил дамнан өргөжүүлж, хамгаалалтын бүсийг нэвтлэн, сөргөлдөөнийг өдөөж, хүйтэн дайны үеийн гүн гүнзгий сэтгэхүй болон үзэл суртлын гажуудлаа илчилсэн байна, энэ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй эрсдэлийн жинхэнэ эх үүсвэр юм. НАТО "бүс нутгийн болон батлан хамгаалах" байгууллага болох байр сууриа баримталж, Ази Номхон далайн бүс нутагт хурцадмал байдал үүсгэхээ зогсоож, хүйтэн дайны сэтгэхүй болон лагерийн сөргөлдөөнийг хөөрөгдөхөө зогсоох ёстой. Европыг үймүүлээд, бас дахин Ази Номхон далайн бүс нутгийг үймүүлэх гэж оролдох ёсгүй.