Соломоны арлуудын орны шинэ амбан захирагчид баярын цахилгаан илгээв
2024-07-08 11:05:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Давид Тива Каппд баярын цахилгаан илгээж, Соломоны арлуудын орны захирагчаар томилогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятад, Соломоны арлуудын орон дипломат харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, улс орны язгуур ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээсэн юм. Хоёр орны харилцааны хөгжлийг би маш чухалчилдаг. Амбан захирагч тантай хамт шинэ эриний Хятад, Соломоны арлуудын орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.