Ши Жиньпин ШХАБ-ын Ногоон хөгжлийн үндэсний форумд баярын захидал илгээжээ
2024-07-08 10:53:31
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр/2024.07.08/ Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын Ногоон хөгжлийн үндэсний форумд баярын захидал илгээжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, экологийн орчныг хамгаалж, ногоон хөгжлийг дэмжих нь ШХАБ-ын гишүүн онуудын хамтдаа тохиролцсон нийтлэг ойлголт болно. Сүүлийн жилүүдэд Хятад улс цэвэр байгаль бол алт гэх үзэл баримтлалыг баримталж, аж үйлдвэрээ хөгжүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх, экологи сайтай соёл иргэншлийн хөгжлийн замаар замнан үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулах ажилд асар их амжилт гаргасан юм. Хятад улс уг формоор дамжуулан талуудтай хамтдаа ногоон хөгжлийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс орнуудын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжиж, хүн байгаль эв зохицонгуй оршихыг ахиулахад бэлэн байна гэжээ. 

Уг форум /2024.07.08/ -нд “Ногоон хөгжлийг хамтдаа дэмжиж, хүн байгалийн эв зохицонгуй оршихыг ахиулъя ” сэдвийн хүрээнд Шаньдүн мужийн Чиндао хотод нээгдлээ.