Эверестийн оргил дахь хог хаягдлыг цэвэрлэхэд цаг хугацаа шаардагатай
2024-07-08 11:12:53
Share
Share this with Close
youtube WeChat

Балба улсын хил дэх дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийн авиралтын зам дээрх хамгийн өндөр бааз нь хэдэн арван тонн хүрэх хог хаягдал дарагдаад байна. Бүгдийг цэвэрлэхэд олон жил шаардагдана гэж цэвэрлэгээний ажилтнууд хэлж байна. 

АНУ-ын Ассошиэйтед Пресс агентлаг 6-ны өдөр мэдээлснээр, Балбын засгийн газар Эверестийн ууланд хог цэвэрлэх ажлыг гүйцэтгэх Шерпа болон цэргийн хүчнээс бүрдсэн цэвэрлэгээний багийг санхүүжүүлсэн байна. Энэ хаврын уулын авиралтын үеэр тус багийнхан 11 тонн хог цэвэрлэж, дөрвөн хохирогчийн цогцос, нэг хохирогчийн араг ясыг олсон байна.

Цэвэрлэгээний багийн ахлагч Анг Бабу Шерпагийн төсөөлж хэлэхдээ, Оргилын хамгийн өндөрт байрлах бааз дээр 40-50 тонн хог хаягдлын үлдэгдэл байж магадгүй, ихэнх нь хуучин майхан, хоол хүнсний сав баглаа боодол, түлшний сав, хүчилтөрөгчийн сав, авирах олс дээс байж болох юм. Тус бааз нь далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт байрладаг бөгөөд хог хаягдал нь мөс, цасанд хөлдөж, он жилийн элэгдэлд адил бус хэлбэрээр мөс, цасанд дарагдан хучигдсан байна гэжээ.