Газад гал зогсоосон ч Израил Ливаны Хезболлатай тулалдах болно
2024-07-08 10:05:16
Share
Share this with Close
youtube WeChat

Израиль улс Газын зурваст Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн "ХАМАС"-тай гал зогсоох талаар тохиролцоонд хүрсэн ч Израилийн арми болон Ливаны "Хезболла" бүлэглэлийн тулалдаан үргэлжлэх болно гэж Израилийн Батлан хамгаалахын сайд Ёав Галанте өчигдөр, 7-нд хэлэв. 

Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ёав Галанте мөн өдөр Израилийн хяналтад байгаа Голаны өндөрлөг дэх Израилийн цэргүүдийг шалгах үер хэлэхдээ, Израилийн өмнөд болон хойд "хоёр бие даасан бүс"-д байгаа Израилийн цэргүүдэд тодорхой тушаал өгсөн. Израилийн арми өмнөд хэсэгт ХАМАС-тай гал зогсоож, саатуулагдсан хүмүүсийг суллах талаар тохиролцоонд хүрсэн ч Израилийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагаатай ямар ч холбоогүй, харин Ливаны Хезболла бүлэглэл Израильтай холбогдох хэлэлцээр тохиролцох эсэхээс шалтгаална гэжээ. 

7-ны өдөр Ливаны өмнөд нутгаас Израилийн хойд хэсэг рүү олон арван пуужин, танкийн эсрэг пуужин харваж, үүний улмаар түймэр гарсан байна. Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт агаараас цохилт өгч хариу барьсан гэж мөн өдөр Израилийн армийн мэдээнд дурджээ. Ренчинсоо