ШХАБ-ын Ногоон хөгжлийн үндэсний форумын нээлт боллоо
2024-07-08 14:57:44
Share
Share this with Close
youtube WeChat

ШХАБ-ын найрсаг хөршүүдийн хамтын ажиллагааны хорооны дарга Шэнь Юеюе Ши Жиньпин даргын баярын захидлыг уншин дуулгаж, мөн тусгай сэдэвт илтгэл тавьжээ. 
Шэнь Юеюе хэлэхдээ, Ши Жиньпин дарга уг форумд баярын захидал илгээсэн нь ШХАБ-ын орнууд эв нэгдэн хамтран ажиллах, өөр өөр соёл иргэншлийн харилцан суралцахыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байгааг харууллаа. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын ногоон хөгжлийн чиглэлээрх солилцоо, хамтын ажиллагааг ахиулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд Хятадын оюун ухааныг нэмэрлэж буйг харуулж байгаа юм гэжээ. 

Тэрээр мөн, уг форум нь Хятадын даргалж байгаа анхны дээд хэмжээний арга хэмжээ юм. Астанагийн дээд хэмжээний уулзалтаар төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, "Шанхайн үзэл баримтлал"-ыг уламжлан өвлөж, ард түмэн төвтэй байхыг баримталж, экологийн орчныг сайжруулах ёстой. Мөн экологийн соёл иргэншлийн хөгжил, ногоон хөгжлийг ахиулан, улмаар олон талт үзлийг тууштай баримталж, хүчээ төвлөрүүлэн ногоон хөгжлийг дэмжиж, нээлттэй хамтын ажиллагааг баримталж, ногоон хөгжлийн авчирсан үр дүнг хамтдаа хуваалцаж, илүү нягт ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой гэжээ.