Тухайн нутгийн цагаар долдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден Ардчилсан намын гишүүнээс түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө болихыг санал болгосонд тэрээр татгалзжээ.
Жо.Байден хэлэхдээ, энэ удаагийн сонгуулийн үр нөлөө, хүмүүсийн санаа зовж буй асуудлыг би анзаарсан, хэрэв 2024 оны сонгуульд өөрийгөө Дональд Трампыг ялах хамгийн хүчтэй нэр дэвшигч гэдэгт бүрэн итгэхгүй юм бол сонгуульд оролцохгүй юм гэжээ.
Өмнө нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын нэр нөлөө бүхий гишүүд Жо Байденыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзахыг санал болгож байжээ.