Киев рүү пуужингаар довтолсон гэдэг Украины зэмлэлийг Орос үгүйсгэв
2024-07-09 10:04:13
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын арми өчигдөр, 8-нд Украины нийслэл Киев рүү пуужингаар довтолсны улмаас тус хотод олон хүний амь эрсэдсэн гэж Украины албаны тал мөн өдөр мэдэгдэв. ОХУ-ын БХЯ мөн өдөр мэдэгдэл гаргаж, Оросын арми Украины иргэний хэрэглээний объект руу пуужингаар цохилт өгсөн гэсэн Украины буруутгахыг үгүйсгэсэн байна. 

Орон нутгийн цагаар 14:00 цагийн байдлаар Днепр дүүрэгт пуужингийн довтолгооны улмаас 7 хүн амиа алдаж, 3 хүн шархадсан талаар Украины Ерөнхий прокурорын алба олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч Олесиук олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, 8-ны өдрийн 10 цагийн орчимд Оросын арми Украин руу пуужингаар довтолж, олон төрлийн нийт 38 пуужин харваж, Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин 30-ыг нь тосон устгасан гэжээ.

ОХУ-ын БХЯ өчигдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж, Оросын арми Украины иргэний объект руу пуужингаар цохилт өгсөн гэсэн Украины зэмлэлийг үгүйсгэсэн байна. Украины харвасан агаарын довтолгооноос хамгаалах пуужин унаснаар иргэний объектуудад хохирол учруулсан болохыг Украины гаргасан олон тооны гэрэл зураг, видео бичлэгт тодорхой харагдаж байна. НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Украин нэг биш удаа Оросыг иймэрхүү хэлбэрээр өдөөн хатган буруутгаж байгаа. Энэ нь илүү их хөрөнгө босгож, дайныг үргэлжлүүлэх зорилготой гэж мэдэгдэлд дурджээ.